Цагдаагийнхан террористуудыг ирнэ гэж үзэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан террористуудыг ирнэ гэж үзэхгүй байна

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Jerome Delay

Өмнөт Африкийн цагдаагийн алба дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аллагын аюул гарахгүй гэж мэдээлж байна.Цагдаа нар алан хядагчдын довтолгоонд бэлэн байгаагаа хэлэхийн зэрэгцээ сүүлийн үед зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд террор хийгдэнэ гэсэн заналын тухай хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд үнэн гэж итгэх үндэслэл байхгүй гэлээ.
Цагдаагийн алба багаа ирүүлж байгаа 30 гаруй орны тагнуулын албадтай нягт хамтран ажиллаж байгааг хэлсэн байна. Жуулчид болон хөгжөөн дэмжигчдыг санаа зоволтгүй ирж болно мөн тэднийг ямар ч аюулаас хамгаалахад бэлэн гэж тэд  амлаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж