Тоормоз ажиллагаагүй болсноос осол гарсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Тоормоз ажиллагаагүй болсноос осол гарсан гэв

Чингэлтэй дүүргийн IX хороо, “Баянбүрд”-ийн тойргийн орчимд зуурмагийн автомашины тоормоз ажиллагаагүй болсноос гэрлэн дохион дээр зогсч байсан суудлын автомашинуудыг мөргөсөн осол өчигдөр 08.30 цагт гарсан. Ослын шалтгааныг Онцгой байдлын газрын эх сурвалжаас тодруулахад, “ "18-23 УНК дугаартай бетон зуурмагийн автомашины тоормоз гэнэт ажиллагаагүй болсноос , 87-20 УБК улсын дугаартай бетон зуурмагийн  автомашиныг мөргөсөн. Үүний улмаас урд нь зорчиж байсан 10 суудлын автомашинууд ар араасаа мөргөлдөж, хохирсон байгаа. Осолд өртсөн 12 жолоочид эмнэлгийн анхан шатны үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан. Харин 18-23 УБК улсын дугаартай бетон зуурмагийн автомашины жолооч толгойндоо хүндэвтэр гэмтэлтэй байсан тул Яаралтай түргэн тусламжийн эмчид шилжүүлэн өгсөн” гэв. Замын цагдаагийн газраас хохирлын хэмжээ, ослын шалтгааныг нарийвчлан тогтоож байгаа аж.

Д.ЖАРГАЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж