Биберийн сармагчин Германы өмч болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Биберийн сармагчин Германы өмч болжээ

Канадын  залуу од Жастин Бибер өнгөрөгч гуравдугаар сард өөрийн бяцхан анд Молли сармагчинтайгаа Германы Мюнхэнд газардсаны дараа эрүүл мэндийн тусгай хуудас бүхий нэвтрэх зөвшөөрөлгүйн улмаас сармагчныг нь тус хотод саатуулсан юм. Харин сүүлийн үед нэрт дуучны өхөөрдөм андыг Германы өмч болсон тухай хэвлэлүүд шуугижээ.

Учир нь Жастиныг төрөөд удаагүй байгаа сармагчныг эхээс нь эрт салгасан тул Мьюнхэний бойжуулах газар түүнийг авчрах хэрэгтэй хэмээн албаныхан үзсэн тул бяцхан Молли одоог хүртэл Германд байгаа ажээ. Дээрх хэргийн улмаас торгууль төлөх хэрэгтэй болсон Жастин өнгөрөгч гуравдугаар сараас хойш сармагчнаа асууж лавлан, санаа тавиагүйгээс бяцхан сармагчин эзнээсээ холдож, Германы өмч болсон  тухай зарим эх сурвалжууд бичсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж