Байгалийн нууцлаг гоо сайхныг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Байгалийн нууцлаг гоо сайхныг дэлгэнэ

Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, БНСУ-ын гэрэл зурагчин Ду Жэ-Хун нарын хамтарсан “Байгалийн нууцлаг гоо сайхан” үзэсгэлэн өнөөдөр “Max Mall”-д байрлах “976” арт галерейд 18.00 цагт нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлчид одоогоор бүгд гадаадад уран бүтээлийнхээ ажлаар завгүй яваа учраас үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцох боломжгүй аж. Гэхдээ тэдний нүдээр байгалийн нууцлаг гоо сайхныг тольдох боломж хэн хүний өмнө нээлттэй байгааг галерейн уран бүтээлчид дуулгав.  Та үзэсгэлэн үзэнгээ урлагт хайртай, дуртай сонирхолтой хүмүүстэй уулзан нэгэн үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж