Киночид шинэчлэлийн форумд нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Киночид шинэчлэлийн форумд нэгдэнэ

Монголын кино урлагийн зөвлөлөөс санаачлан "Cinema of Sound " ХХК,  Монгол кино HD төсөлтэй хамтран, МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор “Монголын кино урлагийн шинэчлэлийн форум 2013”-ыг энэ сарын 24-нд Төрийн Ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Тус форумд ССАЖЯ, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газар, ШӨХТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, “Монгол кино HD” төсөл, Монголд суугаа гадаад орны ЭСЯ-дын соёлын харилцааны атташе нар, телевизүүд болон телевизийн кино албадууд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцох юм байна.

Анхдугаар форумд Монголын кино урлагийн ололт амжилт, алдаа, оноо, кино урлагийг хэрхэн хөгжүүлэх, жүжигчний ур чадвар зэрэг сэдвийг онцолж, илтгэл тавигдах юм байна. Дашрамд дуулгахад, ССАЖЯ-наас Монголын кино урлагт хамаарахн хуулийг ирэх намрын чуулганд өргөн барихаар баг гарган ажиллаж байгаа гэнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж