Английн Ковентри хотод орших “Warwick” их сургуулийн байрны гаднах зүлгэн талбайд нэгэн зэрлэг галуу үүрээ зассанаас оюутнуудад багахан хэмжээний айдас, түгшүүр дагуулах болсон байна. “Daily mail”-д мэдээлснээр өндгөө хамгаалах гэсэн эх галуу үүрнийх нь ойролцоох явган хүний замаар явж буй оюутнууд руу хошуу, далавчаараа “зэвсэглэн” дайрсан байна. Харин ууртай галууны гэнэтийн дайралтад өртсөн оюутнууд гайхаж, сандрахдаа толгойгоо гадуур хувцсаараа ороон тэр даруй зугтжээ. Амьдрал дээрх “Angry bird”-ийн гэрч болсон бизнесийн ангийн оюутан Зи Чов гэгч эх галуу болон оюутнуудын дунд өрнөсөн хөгжилтэй агшныг алдалгүй бичиж авснаа интернэтэд байршуулсан нь энэ аж.
Б.АНХТУЯА