Алмаазаар бороо ордог уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Алмаазаар бороо ордог уу?

Далайн ван, Тэнгэрийн ван гарагт алмаазаар бороо ордог уу?
Беркли дэх Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар
өндөр даралтад орсон тохиолдолд метан нь алмааз болон хувирах боломжтой
ажээ. Хэдий дэлхий дээр ийм орчин байх боломжгүй ч хиймэл орчинд хийсэн
туршилтаар эрдэмтдийн энэ таамаглал үнэн болох нь батлагдсан юм. Тиймээс
их хэмжээний метаны хий агуулдаг, мөн өндөр даралттай Далайн ван,
Тэнгэрийн ван гарагт ийм зүйл болох аваас эдгээр гарагуудын агаар
мандлаас төв рүү нь байнга алмаазаар бороо орж байх магадлалтай гэнэ.
Энэ нь мөн эдгээр гарагийн үүсгэдэг ер бусын их халууны шалтгаан байж болох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж