100 буудалт даамын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын УАШТ эхэллээ

100
буудалт даамын 2013 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өнөөдөр
/тавдугаар сарын 20/ Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод эхэллээ.

Улсын
аварга шалгаруулах шигшээ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12
тамирчин тойргийн журмаар өрсөлдөнө. Шигшээ тэмцээнд оролцох тамирчид
өнгөрсөн гуравдугаар сарын хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шилдэг
мастерууд юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд  Азийн дөрөв,
Монгол улсын 10 удаагийн аварга, Монгол улсын гавьяат
тамирчин Д.Эрдэнэбилэг (Эрдэнэс Тавантолгой ХХК), Улсын таван удаагийн
аварга, Ази тивийн аварга, олон улсын их мастер Г.Ганжаргал (Алтан хүнс
групп), 2013 оны Азийн аварга, олон улсын их мастер Д.Баттулга (Хасу
Мегаватт ХХК), 2013 оны Азийн аварга, олон улсын их
мастер Э.Мандахнаран (Сүхбаатар аймаг), 2007 оны өсвөр үеийн дэлхийн
аварга, дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд нарын тэргүүтэй
шилдгүүд өрсөлдөж байна.

100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-нд өндөрлөж, дүнгээ гаргана.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж