Израиль гадаадынханыг явуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Израиль гадаадынханыг явуулж байна

Газын зурвасын далайн бүслэлтийг сэтлэх гэсэн оролдлого хийсэн гадаадын иргэдийг энэ сарын 2-ноос эхлэн Израиль нутгаасаа гаргаж байна. Баривчлагдсан 620 хүнийг  48 цагийн дотор явуулах ажээ.
Сануулахад, тавдугаар сарын 31-ний шөнө Израилийн цэргийнхэн Газын зурваст орно гэж явсан хүний эрхийн төлөө тэмцэгчид гэгчдийн зургаан хөлөг онгоцыг барин саатуулсан юм. Эдгээр онгоцнуудын тэргүүн хөлөг болох Туркийн "Mavi Marmara" гэх уурын онгоцны 600 зорчигчдын хэсэг идэвхтнүүд хүйтэн зэвсэг хэрэглэн Израилийн коммандосуудад довтлон өдөөн хатгалага үйлдсэний улмаас есөн хүн  үрэгдэж, 50 орчим хүн шархадсан хэрэг гарлаа. Тэднийг бүгдийг нь саатуулж, шархдагсадыг Израилийн эмнэлэгт авчирсан байв.
Иорданы хилийн нэвтрүүлэх цэгт турк, араб иргэдийг зөөн явуулсан байна. Арабын 12 орны 124 иргэн Иорданд ирснийгИорданы Petra агентлаг мэдээлэв.
Израилийн Гадаад яамны мэдээгээр 682 гадаадын хүнийг барьсан ба тэдний тоонд Австралийн– 3, Азербайжаны – 2, Алжирын – 28, Бахрейны – 4, Бельгийн – 5, Болгарын – 2, Боснийн – 1, Их Британийн  – 31, Египетын – 3, Германийн – 11, Грекийн – 38, Индонезийн – 12, Иорданы – 30, Ирландийн – 9, Италийн – 6, Йемены – 4, Канадын – 1, Косовогийн – 1, Кувейтын – 15, Ливаны – 3, Мавританийн – 3, Македонийн – 3, Малайзийн – 11, Мароккогийн – 7, Нидерландын – 2, Шинэ Зеландын – 1, Норвегийн – 3, Оманы – 1, Пакистаны – 3, Сербийн – 1, Сирийн – 3, АНУ-ын – 11, Туркийн – 380, Францын – 9, Чехын – 4, Шведын – 11, БНӨАУ-ын – 1 иргэд тус тус байгаа ажээ..
Энэ үйл явдлаар амь үрэгдсэн есөн хүний цогцос Тель-Авивын Абу-Кабирын институтын моргт байгаа ба үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээг хийгээгүй байна. Уг асуудлыг амь үрэгдэгсэдийн гэр бүлийнхэнтэй тохиолцсоны үндсэн дээр хийж болох ажээ.
"Мармара"  гэдэг Туркийн онгоцонд инэгжлэг хийх үеэр тэд ХАМАС-ын террористуудад нэг сая евро бэлнээр авч явсан байв. Палестины автономын тэргүүн Махмуд Аббас төрийн террор хийлээ гэж Израилийг буруутгаад уг арга хэмжээнд оролцсон хэт даврагчид болон өдөөн хатгагч нарыг Палестины автономын хүндэт иргэд болгожээ. Энэ үйл явдлаар палестинчууд далайн бүслэлтээ дэлхийн олон нийтийн шаардлагаар буулгуулах боломжийг  ашиглахаар зүтгэж байна.
.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж