
“Гоёо” ХХК нь МҮОХ-ны түнш болсноор “Сочи 2014” өвлийн олимпийн наадам, “Рио де Жанейро 2016” зуны олимпийн наадам, “Наньжин 2014”, “Лиллехамер 2016” өсвөрийн олимпийн наадам болон бусад бүс нутгийн наадамд өмсөх Монголын багийн ёслолын хувцсыг хангах юм. Тиймээс “Монгол ноолуураар дэлхийг гоёно” уриатай “Гоёо” компани дэлхийд Монголоо төлөөлдөг тамирчдаа дэмжиж байна.
"Гоёо" компани нь 1993 онд байгуулагдсан бөгөөд ноолууран, сүлжмэл бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монголын тэргүүлэх компани юм. Дашрамд дурдахад, АНУ-ын багийг “Ральф Лорен”, Италийн багийг “Жоржи Армани”, ОХУ-ын багийг “Боско” гээд брэндүүд хувцасладаг аж.
Б.БИЛЭГ