ТҮК-ийн ажилчдын 200 хүүхдийг зусланд амраана

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

ТҮК-ийн ажилчдын 200 хүүхдийг зусланд амраана

Ургах нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг эрхэм хүмүүст Хотын дарга баяртай мэдээ дуулгажээ.

Нийслэлийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг хотын ногоон бүсийн хүүхдийн зусланд энэ зун амраахаар болсон байна. Энэ шийдвэрийг хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр гаргаж, хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 28.7 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж