
Японы парламентын доод танхим Сангийн сайдын алба хашиж байсан Наото Каныг Японы Ерөнхий сайдын албанд томилохоор баталлаа. Нийт 477 төлөөлөгч саналаа хураалгаснаас 313 нь түүнийг Ерөнхий сайд болохыг нь дэмжсэн байна. Мөн түүний энэ томилгооноос өмнө Наото Каныг одоо эрх барьж буй Японы Ардчилсан намын даргаар сонгосон билээ. Мөн Наота Кан нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч билээ. Түүнтэй Ерөнхий сайдын суудалд өмнө нь Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Окада, Маэхэра нар өрсөлдсөн юм.
М.Наст
АFP