&#34Тэсо&#34 корпораци гэрчилгээ гардлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

&#34Тэсо&#34 корпораци гэрчилгээ гардлаа

"Тэсо" Корпорацийн үйлдвэрүүд ISO 9001-чанарын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээгээ гардлаа




“ТЭСО” корпораци нь үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийнхээ ойтой давхцан Монголын ТОР-150 аж ахуй нэгжийн шалгаруултанд өнгөрөгч оны амжилтыгахиулан 53-р байранд орсон төдийгүй, Монгол Улсын татварын албаны дээд шагнал болох 2013 оны шилдэг татвар төлөгч “Хөх дэвтэр”-ийн эзэн болсон юм.

Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг 2010 оны 10 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 2 жилийн хугацаанд уг стандартыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж,  2012 оны 10 сард Тэсо корпорацийн захиргаа болон Милко сүүний үйлдвэр MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны сертификатаа гардан авч байсан.

Харин өнгөрөгч пүрэв гаригт буюу 5 дугаар сарын 16-ны өдөрСтандарчлал хэмжил зүйн газарт болсон арга хэмжээний үеэр “ТЭСО” корпорацийн охин компаниуд болох Аз жаргалын амт уриатай “ICEMARK” ХХК зайрмагны үйлдвэр, “KINGSNACK” ХХК чипсний үйлдвэр, “VITOIL” ХХКмаслоны үйлдвэрүүд  нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоо батлан ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцооны сертификатаа гардан авлаа.

ISO 9001:2010 нь удирлагын тогтолцооны ерөнхий стандарт бөгөөд энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр тухайн компанийн удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц илүү боловсронгуй болж аливаа үйл ажиллагааг хяналттай, алдаагүй, эрсдэлгүй, үр ашигтай буюу бүтээмжтэй болгох, тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, стандарт хангасан байхад тасралгүй чиглэж байдаг. Үндсэндээ процессийн хандлагад суурилан PDCA (төлөвлөх, гүйцэтгэх, хянах, сайжруулах гэсэн үгний товчлол ) зарчимыг хэрэгжүүлснээр илэрдэг гэсэн үг юм.
Уг стандартыг нэвтрүүлснээр олон талын ач холбогдолтой. Байгууллага олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлэх, бараа бүтээгдэхүүнээ экспортлох, гадны хөрөнгө оруулалт, байгууллагуудтай хамтран ажиллахад нэр төрийн баталгаа болох жишээтэй. Түүнээс гадна биет болон биет бус олон үнэ цэнэ байгууллагад бий болдог.Өөрөөр хэлбэл компаний зүгээс байгууллагын мэдээллийн системийг үр ашигтай зохион байгуулж хэрэгжүүлэх, нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж үйл ажиллагааны хурдыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах явцыг боловсронгуй болгох, ажилтнуудын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд тогмол анхаарч сургалт, мэрэгшүүлэх үйл ажиллагаагбодлогын хүрээнд дэмжиж, ажилтнууд нь үндсэн ажил, мэргэжлийн чиглэлээс гадна менежментийн хэрэгслүүдийг бүрэн ойлгож, эзэмшин үр бүтээлтэй ажиллах боломж нөхцлөөр хангагддаг байна.

Энэ нь “Тэсо” корпорацийн мэргэшсэн чадварлаг залуу хамт олны хичээл зүтгэл төдийгүй байнгын үнэнч хэрэглэгчдийн өндөр үнэлэмж, найдвартай түнш байгуулагуудын хамтын ажиллагааны үр дүн юм гэж тэд даруухан илэрхийлсэн юм.

Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэгчлэн тус компани хамт олны хийж бүтээсэн зүйлсийг дурдвал сэтгүүл миний үзэг мөхөх буй зай.

Үндсэний томоохон цөөхөн үйлдвэрлэгчийн нэг болох “ТЭСО” корпорацийн хамт олонд цаашдын ажилд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж