“Apple” дэлхийн хамгийн үнэтэй IT компани

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“Apple” дэлхийн хамгийн үнэтэй IT компани

Apple компани тавдугаар сарын 26-ны өдөр салбартаа дэлхийн хамгийн үнэтэй компани болов. Зах зээл дэх хөрөнгөөрөө уг компани Microsoft корпорацийг ардаа орхив. Энэ тухай The New York Times сонин бичсэн байна.

Apple компанийн бүх хувьцааны зах зээлийн үнэ тэр өдрийн арилжааны сүүлчээр 222,07 тэрбум ам.доллар байсан бол Microsoft-ынх  219,18 тэрбум байлаа. Мэдээллийн технологийн салбарын компаниудын гурав дахь болох Google 151 тэрбум ам.долларын хөрөнгөжилттэй гэж байлаа. Сүүлийн 12 сарын дотор Apple компанийн хувьцааны үнэ 95 хувиар өссөн бол Microsoft компанийн хувьцааны үнэ 35 хувиар өссөн байжээ.

Бусад санхүүгийн үзүүлэлтээр Apple өмнөхийн адил Microsoft-ын ард хэвээр байгаа. Стив Жобсын компанийн жилийн орлого 42,9 тэрбум байхад Microsoft жилдээ 58,4 тэрбум ам.доллар олжээ. Сүүлийн санхүүгийн жилд Apple 5,7 тэрбумын цэвэр ашигтай байсан бол Microsoft–ын цэвэр ашиг 14,6 тэрбум ам.долларт хүрчээ.

Apple сүүлийн жилүүдэд өөрийн бизнесийг компьютерийн үйлдвэрлэлээс шуурхай төхөөрөмж болон тэдний дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чиглүүлэн өөрчилсөн юм. Өдгөө шинэ бүтээгдэхүүнийх нь наймаа компьютерийнхээс нь даваад байна.

Ш.Мягмарсамбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж