Английн хөлбөмбөгийн шигшээ багийн сүүлийн үеийн хамгийн тод оддын нэг Дэвид Бэкхэм өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ногоон талбайд сүүлийн тоглолтоо хийлээ. Тэрбээр спортын замналынхаа төгсгөл болгож, сүүлийн тоглолтдоо өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хүчин зүтгэж буй “ПСЖ”-гийн бүрэлдэхүүнд багтан, “Брест” багийн эсрэг тоглов. Тэрбээр энэ тоглолтод нэг гоолын дамжуулалт өгчээ.
Ингэснээр Бэкхэм Английн Премьер лиг, Испанийн Ла лиг, АНУ-ын хөлбөмбөгийн Мажор лиг, Францын Лиг 1-т түрүүлсэн цорын ганц хөлбөмбөгч болж байна. Тэрээр хөлбөмбөгийн ногоон талбайгаа нүдэндээ нулимстай үдлээ.
Б.БИЛЭГ