Урт хугацааны яриа хэлцлийн дүнд Европын холбооны 11 орон “Desertec” төслийг хэрэгжүүлэх гэрээнд нэгдлээ. Гэрээнд зааснаар нарны эрчим хүч цуглуулах асар том сүлжээ байгуулж, үүнээс Европын 11 оронд цахилгаан нийлүүлэх юм.
“Dеsertec” гэдэг нь нарны цахилгаан станц бөгөөд энэ төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн томоохон төсөл юм. Нарны цахилгаан станцын төхөөрөмжийг Сахарын цөлд байрлуулна. Барилга байгууламжийн ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ.
Төслийн төсөв нь 400-500 тэрбум евро болж нэмэгджээ.

“Dеsertec Industriаl Initiаtive” боловсруулахад Siеmens, АBB, RWЕ, Мunich Rе зэрэг технологийн аварга компаниуд оролцжээ. Мөн системийн хэсгүүдийг Африкийн янз бүрийн хэсэгт байрлуулах боломжийг судалж байна. Санхүүгийн батлан даагчаар Германы Dеutsche Bаnk ажиллах юм байна.
Европчууд энэ санааг экологийн цэвэр цахилгааныг маш хямдаар авна гэдэг үндэслэлээр дэмжжээ. Энгийнээр тайлбарлавал, Сахарын цөл дэх нарны дулааны систем нь нарны гэрлийг эрчим хүч болгоод түүнийг Газар дундын тэнгисээр дамжуулан Европт нийлүүлж байх бөгөөд төслийн хэрэгжилт нь 10-30 жил байна гэсэн урьдчилсан тооцоотой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР