Швед, Швейцарь аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.05.19-нд нийтлэгдсэн

Швед, Швейцарь аваргын төлөө тоглоно

Финлянд, Швед улсад  зэрэг зохион байгуулагдаж буй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Швед болон Швейцарийн багууд шалгарлаа. Дэлхийн хоккейн хүчирхэг 16 улсын оролцсон энэхүү тэмцээний аваргын алтан медалийн төлөөх тоглолт өнөө шөнө 02:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно.

Тэмцээнийг зохион байгуулагч Шведийн багийнхан хагас шигшээ тоглолтод Финляндыг 3:0-ийн харьцаатай буулган авсан байгаа. Тэмцээнийг зохион байгуулагч хоёр орон, мөн Скадиновын хойгийн хоккейн хүчирхэг дерби гэдэг утгаараа тоглолт ширүүн болсон. Харин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай байгаа Швед үе бүрт нэг оруулж, маш сайн хамгаалж чадсанаар шигшээд шалгарлаа.

Мөн АНУ болон Швейцарийн шигшээ багуудын тоглолт болж, 3:0-ийн харьцаатай Швейцарийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр АНУ болон Финляндын шигшээ багууд ДАШТ-ний хүрэл медалийн төлөө тоглохоор болж буй юм. Хүрэл медалийн төлөөх тоглолт 22:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Шведийн нийслэл Стокгольм хотын “Эрекссон Глобе Арена”-гийн мөсөн талбайд болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж