“Acer” Stream смартфөүнээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“Acer” Stream смартфөүнээ танилцуулав

“Acer” компани өнгөрөгч долоо хоногт Acer Stream смартфөүнээ танилцуулав. Хэвлэлийн албан ёсны мэдээгээр уг гар утас нь 3,7 инч, мэдрэгчтэй AMOLED дэлгэцтэй юм.

Төхөөрөмжийн процессор нь нэг гигагерцийн үелзэлд ажиллах Qualcomm Snapdragon чип (хясаа) юм байна. Acer Stream-ын шуурхай ой санамж нь 512 мегабайт.

Түүнчлэн 3G, Wi-Fi, Bluetooth модуль тавьсан ба телевиз болон мониторт холбож болно. Acer Stream таван мегапикселийн камертай бөгөөд видео бичлэгийг 720р форматад өндөр шийдэлтэйгээр хийнэ. Android 2.1 үйлдлийн системийн удирдлагаар ажилладаг ба Twitter, Facebook-т холбогдох дагуул программтай. Acer Stream худалдаанд ямар үнээр гарах нь одоогоор тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж