2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59,5 хувь, Ховд их сургуулийн элсэгчдийн 88,53 хувь, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96,84 хувь нь 600-аас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт гэж холбогдох албаныхан үзжээ. Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24 хувь нь л эрэгтэй байдаг аж.
2012-2013 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг төрийн өмчийн гол гурван сургуульд 2550 орчим оюутан элсэн суралцжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн 12 салбар сургуульд 40 мэргэжлээр, Ховд их сургуульд 18 мэргэжлээр, Дорнод дээд сургуульд долоон мэргэжлээр багш бэлтгэж байна.