Монголын “сансрын жуулчид” эсэн мэнд ирцгээв

Хуучирсан мэдээ: 2013.05.19-нд нийтлэгдсэн

Монголын “сансрын жуулчид” эсэн мэнд ирцгээв

“Монголын сансрын жуулчид”, ургамал, бичил биет  зэргийг нэг сарын турш сансарт нисгэсэн Оросын сансрын аппарат «Бион-М» тавдугаар сарын 19-нд Оренбург мужид амжилттай газардсан тухай РИА Новости агентлаг мэдээлжээ.


«Бион-М». Фото: Роскосмосын сайтаас

“Бион-М” Москвагийн цагаар 07:12 цагт ОХУ-ын Оренбург хотоос 100 км зайд газардсан байна. Уг аппарат дөрөвдүгээр сарын 19-нд дэлхийгээс хөөрч, дэлхийн тойрог замд гарсан юм. “Бион-М”-д цэвэр төрлийн 45 хулгана, Монголын говийн  геккон гэх 15 гүрвэл, 6-8 монгол үлийн цагаан хулгана, 20 нялцгай биетэн, ургамал, үр, янз бүрийн бичил биетүүд ба хиймэл материалын зарим нэг дээжийг авч явжээ. Бүх амьд биетүүд нэг сарын нислэгийг эсэн мэнд даваад дэлхийд эргэн ирцгээсэн байна. Одоо тэдгээрт сансрын туяа, жингүйдэл зэрэг нь хэрхэн нөлөөлснийг судлах гэнэ.

Үүний зэрэгцээ нянгийн суулгац бүхий нүхтэй хүрмэн чулуун хавтанг сансарт хиймэл  бие болгон ашигласан байна. Сансрын аппаратын гадна бэхлэгдсэн эдгээр хиймэл биетүүд сансрын туяа, темературын хэлбэлзал, буцаж буухад үүссэн даралт зэргийн нөлөөнд  байсан юм. Амьд организмтай  «Фотон-М» гэх өмнөх аппаратыг 2007 онд сансарт хөөргөж байжээ. Тэр үеэр уг апаратад үлийн цагаан хулгана, гүрвэл зэрэг Монголын “сансрын жуулчид” байсан ба тэд 12 хоногийн нислэг хийгээд буцан ирцгээсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж