iPad-ын борлуулалт хоёр саяас давлаа | News.MN

iPad-ын борлуулалт хоёр саяас давлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

iPad-ын борлуулалт хоёр саяас давлаа

“Apple” компанийн iPad таблет компьютер өнгөрөгч долоо хоногт дэлхийн нээлтээ хийж, олон мянган хүмүүсийг дэлгүүрийн үүдэнд дугаарлахад хүргэсэн. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр iPad нэг сая хувь борлогдсон талаар компанийн удирдлага сэтгэл хангалуун мэдэгдэж байсан бол энэ удаад уг “шидэт” төхөөрөмж хоёр саяын босгыг давсан талаар “Apple” мэдэгдлээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд iPad Австрали, Канад, Франц, Герман, Итали, Япон, Испани, Швейцарь болон Британид албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн юм. Амжилт дагуулсан шинэ бүтээгдэхүүний талаар тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “Дэлхийн хэмжээнд үйлчлүүлэгчид iPad-ын ид шидийг мэдэрч байна. Яг л бидний адилаар манай шинэ бүтээгдэхүүнд татагдаж байгаад туйлын сэтгэл хангалуун байна” гэжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 180.235.171.102

Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Гэрман Англи Мэксик Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870 South Africa 2010 Zola boutique

Avatar

Зочин 2010-06-04 202.179.20.168

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж