Монголын шигшээ баг V байрын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг V байрын төлөө тоглоно

Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Зүүн азийн аварга шалгаруулах III тэмцээнд Монголын шигшээ баг Хонг Конгд 76:73-ийн
харьцаагаар ялагдаад байсан бол өнөөдөр хоёр дахь тоглолтоо БНХАУ-ын шигшээн эсрэг хийж 109:45-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ.

БНСУ-ын Инчон хотын "Самсон" ордонд болж тус тэмцээний “B” хэсэгт Монголын шигшээ баг БНХАУ, Хонг Конгийн
шигшээ багтай сугалаагаар таарсан. Эхний тоглолтоо өчигдөр Хонг Конгтой
Монголын цагаар 17.00 цагаас хийж, 76:73-ийн харьцаатай хожигдсон бол өнөөдөр БНХАУ-ын багийн эсрэг тоглож 45:109-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Одоо манай багийн хувьд нөгөө хэсгийн сүүлээр шалгарсан багтай V байрын төлөө буюу Азийн аваргын тэмцээний эрхийн төлөө өрсөлдөх юм.

Мөн өнөөдрийн БНСУ, Макао тоглолтыг Олон улсын шүүгч Б.Ганзориг шүүн явуулсан байна.

Өнөөдрийн тоглолтыг БНСУ-д амьдарч буй монголчууд маань хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжжээ.

Б.БИЛЭГ




Олон улсын шүүгч Б.Ганзориг БНСУ, Макао тоглолтыг шүүж байгаа нь. 2013.05.18, БНСУ, Инчеон хот, "Самсон" спорт цогцолбор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж