Internet Explorer 6 бараг хэрэглээнээс гарч байна | News.MN

Internet Explorer 6 бараг хэрэглээнээс гарч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Internet Explorer 6 бараг хэрэглээнээс гарч байна

Вэб судалгааны “StatCounter” компанийн хийсэн судалгаагаар “Microsoft” компанийн “Internet Explorer-6” (IE) браузер АНУ, Европын зах зээл дээр тав хүрэхгүй хувь эзэлж байна. “IE6” олон жилийн туршид вэб хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийн толгойны өвчин болж байсан бөгөөд яваандаа ихэнх хэрэглэгчид “IE6”-г хэрэглэхээ больж өөр браузерууд хэрэглэдэг болсон байна.

“Windows” үйлдлийн системийн компьютеруудад автоматаар суудагтай холбоотойгоор уг браузер нэг хэсэг хамгийн өргөн хэрэглэгддэг браузер байсан бөгөөд 2002-2003 оны үед зах зээлийн 90 хувийг эзэлж байсан юм. Одоогийн байдлаар “IE8” браузерыг АНУ-ын хэрэглэгчдийн 30.49 хувь нь хэрэглэж байгаа бол “IE7”-г 16.64 хувь нь хэрэглэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн 19.85 хувь нь “Firefox 3.6”-г хэрэглэж байна гэж “CNN” агентлаг дамжууллаа.

Т.Санаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 202.179.20.168

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж