Хакухо хоёр бөхийн хамт тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Хакухо хоёр бөхийн хамт тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Токио хотын Кокүгикан ордонд явагдаж байна. Өнөөдөр долоо дахь өдрийн барилдаан болж, Хакухо Такарафүжиг өвдөг шороодуулснаар Кисэносато, Какүрюү нарын хамт тэмцээнийг нэг ч унаагүйгээр тэргүүлж байна. Тэмцээнийг тэргүүлэгчдийн араас Харүмафүжи Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар, Аойяма, Котошёогикү нарын 12 бөх таван даваа, хоёр унаатай удаалж байна.

Харин жюүрёо зиндааг Токишорюу долоо даваатай тэргүүлж байгаа бол манай бөх Кагамио Б.Нанжид зургаан даваатай хоёр бөхийн хамтаар удаалж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Ониараша Ө.Өлзийжаргал нар таван даваатай, Таканоива А.Баасандорж дөрвөн даваатай явна. Асасэкирюү Б.Дашням долоо өдрийн дараах байдлаар ердөө хоёр даваа аваад байна.

Маргааш Хакухо Арантай, Харүмафүжи дөрвөн даваатай Тоёоношиматай оноолт таарсан байна. Мөн Токитэнкү А.Хүчитбаатар адил таван даваатай яваа Шёохозантай, Кёкүтэнхо Азүмарюзүтэй оноолт таарчээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж