McQueen-ний даашинзыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

McQueen-ний даашинзыг дуудлагаар худалдана

Энэ сарын сүүлээр нэрт дизайнер асан Alexander McQueen-ний хоёр даашинзыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Уг даашинзуудыг дизайнер Alexander McQueen 2007 оны намар, өвлийн загварын шоундаа толилуулсан бөгөөд загварын ертөнцийнхөн нэрт дизайнерын “Salem Witch Trials” нэртэй тэрхүү коллекцийг нь түүний хамгийн драматик, секси цуглуулга гэж үздэг байна.   
Alexander McQueen уг коллекцоо өөрийн холын хамаатан болох тэртээ XVII зуунд амьдарч байсан Салем гэх шидтэн эмэгтэйд зориулан зохион бүтээсэн гэдэг. Тогосны өдөөр хийсэн нэг даашинз нь 12000-17000 доллар орчимд үнэлэгдэх аж. Харин алтлаг даашинз нь 14000-22000 орчим долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байгаа юм байна. Дуудлага худалдаа энэ сарын 30-нд Лондонгийн Knightsbridge-ийн Bonham-д болох аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж