Холливудын ихэр эгч дүүс “Indiana Pacers”-ийг үзжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Холливудын ихэр эгч дүүс “Indiana Pacers”-ийг үзжээ

“Two of a Kind”, “Sister, Sister” бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон Холливудын ихэр эгч дүүс Мэри Кейт, Эшли Олсен нар өчигдөр “Madison Square Garden”-д “Indiana Pacers”-ийн тоглолтыг хамтдаа үзжээ. Өдгөө 26 настай ихэр эгч дүүс бага наснаасаа кино урлагт хөл тавьсан ч сүүлийн үед загварын карейртаа анхаарлаа хандуулах болсон билээ.

Учир нь тэд жүжигчин төдийгүй загвар зохион бүтээгч мэргэжилтэй гэдгийг фэнүүд нь андахгүй. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо өөрсдийн загварын шоуг зохион байгуулсан тэд хувийн амьдралын хувьд ч олны анхаарлын төвд байдаг. Ихрүүдийн нэг Мэри Кейт Францын экс Ерөнхийлөгч Николя Саркозигийн дүү Оливер Саркозитой хайр сэтгэлийн холбоотой болоод нилээдгүй хугацааг үдэж байгаа бол Эшли Олсен одоогоор ганц бие гэнэ.

Э.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж