Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Ховд аймгийн иргэдийн спортын наадам 2010

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Ховд аймгийн иргэдийн спортын наадам 2010

БАТЛАВ. ХоАНЗДАРГА                                       С.БЯМБАЦОГТ

УЛААНБААТАР ХОТОД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ-2010

Нэг. Зорилго
Улаанбаатар хотод амьдарч, ажиллаж буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах,   иргэдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэнд бие бялдарыг чийрэгжүүлж хөгжүүлэх, түүнчлэн нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд таниулахад  оршино.
Хоёр. Тэмцээнд оролцох тамирчид :
1.    Ховд аймгийн 17 сумын иргэд сумын харъяаллаараа багаа бүрдүүлж оролцох
Гурав. Тэмцээний төрөл
–    Сагсан бөмбөг
–    Гар бөмбөг
–    Шатар
–    Теннис
Дөрөв. Тэмцээний цагийн хуваарь:
Тэмцээн 2010 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 9:00 цагт Спортын төв ордны “А” заал болон ХҮДСургуулийн спорт зааланд тус тус хуваарийн дагуу явагдана.
 










Зохиогдох
арга хэмжээ

Хүний тоо

Зохиогдох газар

Хугацаа

Эр

Эм

Дас

Бүгд

1

Сагсан бөмбөг

7

7

2

16

Спортын төв ордон А заал

2010/06/19-20

9 цагт

2

Гар бөмбөг

7

7

2

16

ХҮДС-ийн Спорт заал

2010/06/19-20

9цагт

3

Шатар

1

1

 

2

Спортын төв ордон

2010/06/19-20

9цагт

4

Теннис

1

1

 

2

Спортын төв
ордон

2010/06/19-20

9 цагт

Сумдууд тэмцээний нээлт, хаалтын арга хэмжээнд өөрийн сумдын туг, далбааг авчирч жагсаж болох  бөгөөд хөгжөөн дэмжигчдийг өргөнөөр оролцуулна.
Тав.  Тэмцээний зохион байгуулалт:
     Тэмцээний нээлтийн ажиллагаа 2010 оны 06 дугаар сарын 19-ны 12 цагт эхэлнэ.
Тэмцээнийг  улс, олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулах бөгөөд зохион байгуулалтыг Техникийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Сумдууд техникийн зөвөлгөөндөө идэвхитэй оролцоно уу.
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт Ховд аймгийн нутгийн зөвлөлийн /УБ банкны 4 давхар 403 тоот/ өрөөнд болно. Мандатыг техникийн зөвлөгөөн дээр багийн мэдүүлгийг үндэслэн олгоно. Техникийн зөвөлгөөнд ирэхдээ тамирчдын иргэний үнэмлэхний хуулбарыг баталгаажуулан авчирна. Түүнчлэн мандат олгосноос хойш тэмцээнтэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэхгүй болно.
Тэмцээний зохион байгуулалтын ажилд саад учруулсан, түүнчлэн тухайн сумын харьяаллын бус тамирчин авч орсон зэрэг тохиолдолд тухайн тоглогчийг тоглолтоос хасах, цаашлаад тухайн багийг тоглолтонд оруулахгүй байх хүртэл арга хэмжээг авна.  Тамирчид тэмцээнд ирэхдээ иргэний үнэмлэх болон мандатыг заавал авчирсан байна. Тухайн шаардагдах бичиг баримтгүй тоглогчдыг тэмцээнд оролцуулахгүй болно.
Тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:
–    Тэмцээнд оролцох тамирчид нь тухайн сумын харъяат байх бөгөөд иргэний үнэмлэхийг үндэслэл болгоно.
–    Тамирчид жигд хувцасласан байна. Жигд хувцасгүй багийг талбайд гарган тоглуулахгүй.
–    Тэмцээний үеэр согтууруулах ундаа, тамхи хэрэглэхийг хориглоно.
–    Тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн хувийн сахилга батыг чандлан сахина.    
 Мандат авахад бүрдүүлэх материал:
–    Сумдын нутгийн зөвлөлийн даргын гарын үсэг, тамга тэмдэгтэй мэдүүлгийн хуудас, иргэний үнэмлэхний хуулбар баталгаажсан
–    Багийн тамирчдын дэлгэрэнгүй танилцуулга
–    3х4 хэмжээтэй 1% цээж зураг
–    Бооцооны мөнгө сум тус бүр 500.000₮ /бэлнээр /

Зургаа. Шагнал урамшуулал:

А.Багийн дүнгээр
–    1-р байр ШИЛЖИН ЯВАХ ЦОМ , Өргөмжлөл, 1.000.000₮ мөнгөн шагнал
–    2-р байр Өргөмжлөл,  800,000₮ мөнгөн шагнал
–    3-р байр Өргөмжлөл 500,000₮ мөнгөн шагнал
Б. Сагсан бөмбөгийн төрөл:
Эрэгтэй, Эмэгтэй  
–    1-р байр Алтан медал, Өргөмжлөл, 300.000₮ мөнгөн шагнал
–    2-р байр Мөнгөн медал, Өргөмжлөл, 200.000₮ мөнгөн шагнал
–    3-р байр Хүрэл медал, Өргөмжлөл,150.000₮ мөнгөн шагнал
–    Шилдэг тоглогч –Өргөмжлөл, 50.000₮ мөнгөн шагнал

В.Гар бөмбөгийн төрөл
Эрэгтэй, Эмэгтэй
–    1-р байр Алтан медал, Өргөмжлөл, 300.000₮ мөнгөн шагнал
–    2-р байр Мөнгөн медал, Өргөмжлөл, 200.000₮ мөнгөн шагнал
–    3-р байр Хүрэл медал, Өргөмжлөл,150.000₮ мөнгөн шагнал
–    Шилдэг тоглогч –Өргөмжлөл, 50.000₮ мөнгөн шагнал

Г.Шатрын төрөл
–    1-р байр Алтан медал, Өргөмжлөл, 100.000₮ мөнгөн шагнал
–    2-р байр Мөнгөн медал, Өргөмжлөл, 80.000₮ мөнгөн шагнал
–    3-р байр Хүрэл медал, Өргөмжлөл, 50.000₮ мөнгөн шагнал
Д.Теннисний төрөл
–    1-р байр Алтан медал, Өргөмжлөл, 100.000₮ мөнгөн шагнал
–    2-р байр Мөнгөн медал, Өргөмжлөл, 80.000₮ мөнгөн шагнал
–    3-р байр Хүрэл медал, Өргөмжлөл, 50.000₮ мөнгөн шагнал
Жич:Тэмцээнтэй холбогдолтой бусад асуудлыг техникийн зөвөлгөөний хурлаар шийдвэрлэнэ.  Иймд багийн дасгалжуулагч болон багийнхаа өмнө хариуцлага   хүлээх үүрэг бүхий багийн 1 тамирчин төлөөлөн оролцоно.
       
Зохион байгуулагч: ХОВД АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ                                     
                                                         -о0о-

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж