FILA-гийн чуулганд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

FILA-гийн чуулганд оролцож байна

Өнөөдөр ОХУ-ын Москва хотод болох Олон улсын улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн ээлжит бус чуулган эхэллээ. Уг чуулганд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, холбооны ерөнхий менежер Д.Батням нар оролцож байна.

Таван тивийн 173 үндэсний бөхийн холбоодын удирдлага оролцох ээлжит бус их хурлаар ФИЛА-гийн бүтэц, дүрэм, бөхийн барилдааны дүрэмд оруулах өөрчлөлт, 2014 онд болох ээлжит их хурал хүртэл ажиллах ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Мөн тавдугаар сарын 29-ны өдөр Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны үед хийх FILA-гийн танилцуулгыг хэлэлцэх ажээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж