
Таван тивийн 173 үндэсний бөхийн холбоодын удирдлага оролцох ээлжит бус их хурлаар ФИЛА-гийн бүтэц, дүрэм, бөхийн барилдааны дүрэмд оруулах өөрчлөлт, 2014 онд болох ээлжит их хурал хүртэл ажиллах ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Мөн тавдугаар сарын 29-ны өдөр Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны үед хийх FILA-гийн танилцуулгыг хэлэлцэх ажээ.
Б.БИЛЭГ