80 настай өвөө Эверестэд авирч байна

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

80 настай өвөө Эверестэд авирч байна

Японы 80 настай иргэн Юичиро Миура дэлхийн зулай Эверестийн оргилд авирч байгаа гэнэ. Миуро одоогийн байдлаар 5000 метрийн өндөрт байрласан баазаасаа хүү болон хөтчийн хамт авиралтаа үргэлжлүүлж байна. Тэрээр тавдугаар сарын 24-нд Эверестийн оргилд гарахаар тооцоолжээ. Хэрвээ Юичиро Миуро Эверестийн оргилд хүрч чадвал дэлхийн зулайд хөл тавьсан хамгийн өндөр настнаар тодорч, Геннисийн номонд бичигдэх юм. Таван жилийн өмнө Балбын иргэн Бахадур Шерчан 76 настайдаа Эверестийн оргилд гарч, Геннисийн номонд бичигджээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж