Сэлэнгийн нэрэмжит барилдаантай

Хуучирсан мэдээ: 2013.05.18-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн нэрэмжит барилдаантай

Монгол Үндэсний бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн Нутгийн зөвлөл, "Таван хан" дэвжээ хамтран маргааш Сэлэнгэ нутгаар овоглосон нэгэн барилдаан зохион байгуулах гэж байна. Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан тавдугаар сарын 19-ний 14.00 цагаас "Бөхийн өргөө"-нд болох юм.

Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн тунгалаг долгиотой, Хамаг Монголыг тэтгэсэн өргөн Сэлэнгэ нутгийн зон олноо энэхүү барилдааныг хүрэлцэн ирж сонирхохыг зохион байгуулагч "Таван хан" дэвжээний бөхчүүд урьсан байна.

Үзэгчид та бүхэн энэ цаг үеийн шилдэг залуу 256 хүчтэний уран барилдааныг "Бөхийн өргөө"-нөө тухлан үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж