
Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн тунгалаг долгиотой, Хамаг Монголыг тэтгэсэн өргөн Сэлэнгэ нутгийн зон олноо энэхүү барилдааныг хүрэлцэн ирж сонирхохыг зохион байгуулагч "Таван хан" дэвжээний бөхчүүд урьсан байна.
Үзэгчид та бүхэн энэ цаг үеийн шилдэг залуу 256 хүчтэний уран барилдааныг "Бөхийн өргөө"-нөө тухлан үзээрэй.