
Улаанбаатар хотын ногоон бүс, зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг орчимд хуримтлагдсан хур хогийг нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль, орчин ногоон хөгжлийн газар, МОХ, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран маргааш /05.18/ цэвэрлэхээр болжээ. Цэвэрлэгээ маргааш 10 цагт Сүхбаатарын талбайгаас эхлэх аж. Цэвэрлэгээний ажилд 2000 оюутан, 250 алба хааж буй цэрэг оролцох юм байна. Цэвэрлэгээгээр гарсан хогийг “Хоёрдогч түүхий эдийн холбоо”-ны 30, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хог тээвэрлэдэг 25 машинаар зөөвөрлөхөөр төлөвлөжээ.
М.НАРАН