Борис Будаев ерөнхийлөгчөөрөө үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Борис Будаев ерөнхийлөгчөөрөө үлдэнэ

Буриадын бөхийн холбооны тэргүүнээр олон жил ажилласан Борис Будаев үүрэгт ажлаа өгөхөөр ярьж байсан ч түүнийг залгах шинэ эрхмийг сонгох мөдгүй бололтой. Эрхүүгийн бизнесмен Владимир Дмитриевт уг албаа шилжүүлэхээр 3-р сарын 27-нд анх яригдаж байсан ч Буриадын спортын хорооны дарга В.Бумбошкиний аав бурхан болоод түр хойшилсон байна. Ингээд сонгуулийг 5-р сарын 14-нд дахин товлоод байтал мөн л Бумбошкин эзгүй учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулах боллоо. Ерөнхийдөө Буриадын бөхийн хүрээнийхэн 1989 оны дэлхийн аварга, Европийн аварга, Азийн аварга Боря Будаевийг ажлаа үргэлжлүүлээч хэмээн хүсдэг гэлцэх болж. Тэгээд Б.Будаев өөрийн бүрэн эрхийг дуустал буюу 2013 оны 12-р сарын 3 хүртэл Буриадын бөхийн холбоогоо удирдахаар болсноо infpol.ru агентлагт уламжилжээ.

Б.БААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж