Попын гүнж гэгддэг дуучин Бритни Спирсийн гоо үзэсгэлэн, эрч хүч дүүрэн шинэ дүр төрхийг харах шүтэн бишрэгчдэд нь таалагдах нь эргэлзээгүй бололтой. Нэгэн цагт сэтгэл санааны хямралаасаа болж жин нэмж, үсээ хүртэл хусуулж өөрийгөө хайхрахаа больсон хэмээн шүүмжлэлд өртөөд байсан тэрээр өмнөхөөсөө ч илүү залуу, дур булаам төрхтэйгээр эргэн ирж, сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ.
Бритни саяхан алдарт “Shape” сэтгүүлийн нүүр хуудаснаа гарч олныг дахин гайхашруулсан төдийгүй иогийн хэд хэдэн зогсолтоор авхуулсан гэрэл зургууд нь тус сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тэрээр саяхан “Extra”-д өгсөн ярилцлагадаа “Илүүдэл жингээ хаяж, гоо үзэсгэлэнгээ хэвээр хадгалахад надад иог маш их тусалж байгаа, эргээд залуу жаахан охин болохыг хүсч байна” гэжээ.
Э.АНХТУЯА