Филиппиний нийслэл Манила хотноо болох шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй гурван шатарчин тивийнхээ шилдгүүдтэй оюун ухаанаа уралдуулах гэж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдээс их мастер Б.Гүндаваа, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, ФИДЕ мастер Э.Болдоо, дэд мастер Б.Галмандах, харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер У.Лхамсүрэн, Б.Ану нар оролцох юм. Шар тивийн шилдэг шатарчдын тэмцээний аваргууд есөн өргийн дараа тодорно.
Б.ЗУЛ