Ө.Энхтүвшин “засуул” хийхгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин “засуул” хийхгүй гэжээ

Аливаа улс төрийн сонгуулийн үед тухайн нэр дэвшигч, эсвэл намын штабыг удирдан зохион байгуулах ерөнхий стратегич, тактикч нь хэн байхаас амжилт ихээхэн хамаардаг. Энэ утгаар нь Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдийн ерөнхий менежер хэн байх бол гэсэн асуулт олны сонирхлыг татаж байгаа.

Ардчилсан намын хувьд өөрийн дүрэм, тогтсон ёсоор бол намын дарга нь Сонгуулийн ерөнхий менежер байдаг. Энэ удаад намын дарга Н.Алтанхуяг өөрийн нэр дэвшигчийн арын армийг удирдах үүргийг хүлээж байгаа аж. Харин МАН-ын хувьд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аваргын засуулаар яруу найрагч Ж.Мөнхбат ажиллахаар болсон сурагтай. Ж.Мөнхбат нь тус намын залуучуудын байгууллагын идэвхтнүүдийн нэг, мөн “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажилладаг. Яагаад намынх нь дарга ерөнхий менежерээр ажиллахгүй байгаа юм бол гэж гайхах хүмүүс ч байна. Тэгвэл МАН-ын дарга Ө.Энхтүвшин “засуул” хийхээс өөрөө татгалзсан гэдэг мэдээлэл ч байгаа юм.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж