Өндөр өсгийт ба Ким Кардашиан

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Өндөр өсгийт ба Ким Кардашиан

Удахгүй анхныхаа хүүхдийг төрүүлэх гэж буй Америкийн реалити шоуны од Ким Кардашиан хэзээд дэгжин ганган харагдахыг хүсдэг нэгэн. Гэртээ уйдаж суухыг тэвчдэггүй тэрээр өчигдөр ээж Крисийн хамтаар Лос-Анжелосын гудамжаар явж байхдаа папараццид өртсөн байна. Энэ үеэр өндөр өсгийт, ганган даашинзнаас салах дургүй Кардашианы хавагнасан хөл гуталнаасаа хальж гарсан эв дүйгүй дүр зураг  гэрэл зурганд буужээ.

Шоу ертөнцийн хамгийн баян оддын нэг гэгддэг 32 настай Кардашианд хэвлий дэх хүүхдээс нь илүү хэвлэлийн од болох сонирхол нь хэзээ ч дарагддаггүй бололтой. Түүний үргэлж олны анхаарлыг татах гэсэн энэ байдал нь найз залуу Кенни Уэйстэд ч таалагддаггүй гэнэ. Кардашиан, рэппэр Кенни Уэйст нар ирэх долдугаар сард шинэ хүнээ угтан авахаар бэлтгэлээ базааж байгаа. Хүүхдээ төрүүлснийхээ дараа нэрт рэппэр олон улсад аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаагаа “Radar Online”-д мэдэгдсэн төдийгүй тоглолтоосоо өмнө шинэ цомгийнхоо ажлыг дуусгахаар зэхэж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж