Ногоон бүсэд аялахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Ногоон бүсэд аялахыг хориглов

Он гарснаас хойш тавдугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд 16 аймгийн 64 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар буурсан үзүүлэлт боловч түймрийн улмаас  2110 га ой, 951591 га хээрийн бүс шатсан байна. Улсын хэмжээнд гурван хүн түлэгдэж, хоёр  хүн нас барж, таван айлын гэр, 13 айлын өвөлжөө, хашаа, гурван автомашин  шатаж, 20 адуу түлэгдэж, байгаль, экологид 19.5 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал гаргасан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 880 албан хаагч, 119 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 117, Цагдаагийн байгууллагаас 27 албан хаагч, аймаг, орон нутгаас 3857 иргэн мотоцикль  дайчлагдан ажиллаж, 436 автомашин 101 мотоциклийг ашигласан гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө.

Нийслэлийн ногоон бүсэд дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр гарсан бөгөөд эдгээрийн  шалтгаан нөхцөл, эзэн холбогдогч, шатсан га талбай, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа юм байна. Тиймээс малчид цогтой үнс нурмаа ил задгай асгалгүй, тагтай битүү сав, ухсан нүхэнд хийх, малын бэлчээрт татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтраах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ил галаар тоглуулахгүй байх, орон нутагт зорчиж байгаа иргэд техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэлтэй явахыг анхааруулж мэргэжилтнззд анхааруулж байна.

Оюутан, сурагчдын хонхны баяр, сургууль төгсөлт болж байгаа тул нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг зургадугаар сарын сарын 10-ныг хүртэлх хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж