
“One Direction”-ий албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр тэд Латин Америкийн Бразил, Аргентин, Колумб, Перу, Парагвай, Чили, Уругвай зэрэг улсуудаар тоглохоор болжээ. Харин тоглолт эхлэх өдрийг нарийвчлан гаргасан товыг хамтлагийнхан удахгүй цахим хуудсандаа мэдээлэх гэнэ. Энэ жилийн хувьд “One Direction”-ий залуус “Take Me Home” нэртэй тоглолтоо өнгөрөгч хоёрдугаар сард эхэлж ирэх арваннэгдүгээр сард Японоор өндөрлөх юм байна.
Э.АНХТУЯА