Билл Гэйтс дахин тэргүүн баянаар тодров

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Билл Гэйтс дахин тэргүүн баянаар тодров

Майкрософт компанийг үндэслэгч Билл Гэйтс дахин дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн тухай “Bloomberg” мэдээлжээ. Билл Гэйтс баячуудын жагсаалтыг дахин тэргүүлэхэд түүний үндэслэсэн Майкрософт компанийн хувьцааны өсөлт ихээхэн нөлөөлсөн бөгөөд түүний цэвэр ашиг 72.7 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн жил дэлхийн тэргүүн баянаар Мексикийн бизнесмен Карлос Слим  тодорч байсан юм. Баячуудын жагсаалтын гуравдугаарт 59.7 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласнаар Америкийн бизнесмен Уоррен Баффетт тодорсон байна. Түүний араас Европын хамгийн чинээлэг нэгэн болох Амнсио Ортга 56 тэрбум ам.долларын цэвэр ашигаар дөрөвдүгээрт бичигджээ.

Харин “Google”-ийг үндэслэгчид болох Ларри Пэйж, Сергей Брин нарын цэвэр орлого 22 хувиар нэмэгдэж, баячуудын жагсаалтын 18, 19-р байранд жагссан байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж