
Уулзалтын үеэр багш нар "Эрдэм боловсролтой монгол хүн", Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого цагаа олсон зөв хөтөлбөр гэдгийг хэлж "Энэ хөтөлбөр хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ. Боловсролын салбарын шинэчлэд хэр тогтвортой байх вэ. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжээд таныг сайдын суудлаас буувал энэ хөтөлбөр зогсчих юм биш биз дээ" гэсэн олон асуулт тавилаа. Үүнд Л.Гантөмөр сайд хариулахдаа "Хүүхэд бүрийг хөгжүүлэх энэ бодлогыг хэр баргийн улс төрч хөдөлгөж чадахгүй гэж найдаж байна. Манай баг ялбал би дахиад энэ салбарын сайдыг хийнэ гэж бодож байгаа. Би Боловсролын сайдын суудалд санаандгүй суугаагүй. Дөрвөн жил бэлтгэж байгаад ирсэн. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологийг 4 жил судалсан. Бид хүүхэд нэг бүрийг хөгшжүүлэх том зорилт тавьж ажиллах учиртай. 520 мянган хүүхэд сургах тухай л ярьж байна шүү дээ. Гэтэл Энэтхэгт 600 сая хүн бичиг үсэггүй, 200 сая хүн бүртгэлгүй байна. Ийм байхад яаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх билээ. Бид 27-хон мянган багштай. Тиймээс боловсролын бодого ямар нэг улстөрийн агуулгаар гараагүй. Энэ бодлого монголчуудын мөрөөдөл болно" гэсэн юм. Л.Гантөмөр сайд өнөөдөр 17.00 цагаас Монголын хүүхдийн ордонд СБД-ийн багш нартай уулзалт хийнэ.