Сэтгэл санааг цэвэршүүлэх дасгал

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Сэтгэл санааг цэвэршүүлэх дасгал

@Бабу

Бидний бодол
санаа нь бидний хаана ямар нөхцөл байдалд орших болон үйл хөдлөл үйлдэлийг
тодорхойлж байдаг хүчин зүйл юм. Эрдэмтийн судалгаагаар хүний тархинд өдөрт
ойролцоогоор 50.000-60.000 орчим бодол боловсрогдож байдгийг олж тогтоосон байдаг
бөгөөд эдгээрийн тал илүү хувь нь бид ямар ч үндэслэлгүйгээр өөрийн хийсвэрлэх
оюуны тусламжтайгаар бодсон бодол байдаг байдна. Тэгэхээр
бидний толгойд өдөрт ямар ч хэрэгцээгүй 25.000 орчим бодол эргэлдэж
үүнээс үүдэлтэйгээр бид ямар нэг үндэслэлгүй зүйлд санаа зовж өөрсдийн сэтгэл
санааг хямрааж хүнд бэрх сэтгэл санааны хямралд амьдарч явдаг байна.Энэ
үндэслэлгүй хэрэггүй бодол санаанаас болж бид ямар нэг зүйлд санаа зовж, хэн
нэгнийг үзэн ядаж, гэр бүлийн хүнээ хардаж, хэрүүл маргаан хийж, хэт мухар сүсэгт
автаж, өөрийгөө сэтгэл санааны гутралд автуулж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж
байдаг билээ.

 

Тиймээс оюун бодлоо цэгцэлж, бодол санааныхаа зөв бурууг ялгаж салгаж сурах нь чухал зүйл юм. Иймээс дараах сэтгэл санаагаа цэвэр байлгах аргыг
санал болгож байна.

 

Цэвэр цэмцгэр
байдал гэдэг бол бидний амьдралд их чухал юм. Бид өөрсдийн гэр орон, албан
тасалгаагаа цэвэр цэмцгэр байлгах болон шүршүүрт, орох шүдээ угаах гэх мэт
үйлдлүүдийг хийдэг.
Тэгвэл бид
бас нэг ариун цэврийн асуудлыг маш ховор хийдэг нь бидний сэтгэл санаа
юм.

 

Бид өөрсдийн толгойг ямар ч хэрэггүй асуудал болон дарамтнаас ангижруулах нь бидэнд
ашигтай юм.
Ямарч
үндэслэлгүй айдас ба санаа зоволт нь бидний сэтгэл санааг бохирдуулж байдаг.

 

Дараах
дасгалыг зөвлөж байна. Үүний тулд танд өглөө оройд 5 минут л шаардлагатай. Та
эхлээд 48 хуудастай дэвтэр худалдаж авах хэрэгтэй. Тэгээд 21 хоногийн турш
өглөөд чимээгүй орчинд суугаад дараах асуултанд бичгээр /заавал бичгээр бичих
шаардлагатай/ хариулж бичээрэй:

 

– Өнөөдөр би
юунд санаа зовж байна вэ?

– Өнөөдөр
ямар тааламжгүй зүйл тохиолдож болох вэ?

– Өнөөдөр би
юунаас айж байна вэ?

– Юунаас болж
надад өнөөдөр санаа зовсон эсвэл дарамттай юм шиг мэдрэмж төрж байна вэ?

 

Та нухацтай
эдгээр асуултанд хариулаад санаа зовоож буй асуудал, асуулт болон айдсаа жагсааж
бичих юм бол таны өнөө өглөөний сэтгэл санааны угаалга боллоо гэсэн үг

 

Орой нь та
гэртээ хүрч ирээд өнөөх жагсаалтаа аваад хариулт нэг бүр дээр дараах 2
асуултыг тавь:

 

– Энэ зүйл
миний болгоомжилж байсан шиг болж өнгөрөв үү?

– Болсон бол
миний бодсон шиг муу зүйл болов уу?

 

Энэ мэтээр
өдөр бүр бичсэнээр та өөрийн бодол санаанд байгаа айдас тань хэр их үндэслэлтэй
болох, бас хэр их нь зөвхөн таны бодол санаанаас гарсан хийсвэрлэл болохыг олж
тогтооно.

 

Үүнээс гадна
та орой бүр нэмж өөрөөсөө дараах асуултуудыг асууж хариулж бич?

 

– Өнөөдрийн
сайхан нь юу байв?

– Өнөөдөр би
юунд баярлах хэрэгтэй вэ?

– Юу намайг
өнөөдөр баярлуулав?

– Өнөөдөр би
юу мэдэж авсан вэ?

 

Ингэснээр та
бас амьдралын сайхан талыг харах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж