Анжелина Жоли өндгөвчний мэс засалд орно

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли өндгөвчний мэс засалд орно

Хөхөө авахуулах мэс заслыг амжилттай давсан жүжигчин Анжелина Жоли дахин өөр мэс засалд бэлтгэж эхэлсэн нь өндгөвчний хагалгаа гэнэ.

Хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 87 хувьтай байсан тэрээр мэс залд орж, хөхөө авахуулснаар хорт хавдрын магадлал 5 хувь хүртэл буурчээ. Хагалгаанаас хойшхи гурван сарын хугацаанд Брэд Пит түүнийг асарч байсан аж.

Анжелина Жоли өөрийг нь сорьж буй эдгээр мэс заслын талаар “The New York Times” сонины тоймчийн буланд илэн далангуй ярьж, түүний энэ байдал өвчтэй олон эмэгтэйчүүдэд тус болно гэж найдаж буйгаа хэлжээ. Одоо Жоли найруулагчийн шинэ төслийнхөө ажилд ороод байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж