Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэх “Уран үгсийн чуулган” цомирлогийг эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг нэгтгэж байжээ. Үүнээс хойш 1978-1980-аад оны сүүлч хүртэл МЗЭ-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байсан юм. Харин энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ССАЖЯ, МЗЭ хамтран энэ уламжлалыг сэргээж, шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болсон юм. Утга зохиолын өдрүүдийг дөрөвдүгээр сарын 25-нд “Утгын чимэг” наадмаар нээж, 28-нд Дорноговь аймагт, тавдугаар сарын 05-нд Замын- Үүдэд зохион байгуулсан бол энэ сарын 15-18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумаас эхлэн бусад сумдад мөн Хөтөл, Сэлэнгэ аймагт зохион байгуулах ажлын бүрэлдэхүүнд МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг АУЗ П.Бадарч, Т.Галсан, “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ж.Баяржаргал болон бусад хүмүүс багтсан ажээ.
Т.ДАРХАН