“Аварга” радиог гудамжинд байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

“Аварга” радиог гудамжинд байрлуулжээ

Хөгжмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Tivoli Audio компани Италид үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа аж. Үүнтэйгээ холбогдуулан  Model One BT загварын Bluetooth радионыхоо аварга том загварыг гудамжинд байрлуулжээ.

Энэхүү аварга том радиог гудамжаар явж байгаа хүмүүс дууг нь чангалж суллаж, сувгийг нь солих зэргээр ихээхэн сонирхож, хөл хөдөлгөөн ихтэй байгаа гэнэ. Тус компанийн үзэсгэлэн худалдаа нэлээд хэдэн хотуудаар үргэлжлэхээр төлөвлөөд байгаа ба аварга радиог харах гэсэн хүмүүс тэднийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж