Манай улс БНХАУ-аас өөрийн нэрийн шатахуунаа импортлох болсноор нефтийн бүтээгдэхүүний хувьд бараг 100 хувь хойд хөршөөс хараат байдал буурах таатай нөхцөл бүрдэж буй үйл явдал болов. Монголын газрын тосыг Өвөр Монголын Хөх хотын нефтийн үйлдвэрт боловсруулсан “MGL-93” автобензинийг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын эх үүсвэрийг өргөжүүлж буй уг арга хэмжээний ёслол өнөөдөр “Петровис” компанийн Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замд байрлах шатахуун түгээх станцын байранд боллоо. Монгол “аавтай”, гадаад “ээжтэй” автобензинийг зах зээлд нийлүүлэх тус арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй албаныхан оролцов. Энэ үеэр Ерөнхий сайд “Манай орон газрын тос экспортлогч орны тоонд орсон нь эдийн засгийн хувьд томоохон ахиц дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох цаг удахгүй ирнэ” гэв.
“MGL-93” бензин нь байгаль орчинд хор нөлөө багатай, чанартай бүтээгдэхүүн гэдгийг албаныхан хэлж байна. Монголоос түүхий эд авч, урд хөршид бензин үйлдвэрлэх энэхүү үйл ажиллагаа нарийн судалгаа шинжилгээтэй явсан аж. Бүтээгдэхүүн авах гэрээг Ник, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг компанийнхан өнгөрсөн сард хийсэн бөгөөд нийт арван мянган тонн “Монгол-93” бензин авахаас эхний ээлжинд тал хувийг нь оруулж ирээд байна. Уг бензинийг АИ-92–той адил үнээр буюу нэг литр тутмыг нь 1670 төгрөгөөр борлуулах юм байна. Ямар шатахуун түгээх станцууд борлуулж байгааг доор сонирхууллаа.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар дээрх бензиний импортын хэмжээг 2015-2017 онд 20-25 мянган тоннд хүргэх боломжтой аж. “Импортын нефтийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласнаар “Роснефть” –ийн хамаарлыг 40 хувиар бууруулах нөхцөл бүрдсэн. Цаашид ч шатахууны импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана” хэмээн Уул уурхайн яамны Стратегийн бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв хэлэв. Шинэ бүтээгдэхүүнээр сэлбэгдсэн Монголын шатахууны зах зээлд ойрын ирээдүйд үнэ харьцангуй тогтвортой байх нь ээ.

Л.ЗОЛЖАРГАЛ
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn