“Playboy”-ийн боссын бэлэг

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

“Playboy”-ийн боссын бэлэг

Үе үеийн  эрчүүдийн унших дуртай, дэлхийн “number one” сэтгүүл гэгддэг “Playboy”-ийн эзэн, 87 настай Хью Хефнерийн өөрөөсөө олон насаар дүү, залуухан эхнэртээ бэлэглэсэн хуримын бэлгийн талаар  шар хэвлэлүүд дэлгэжээ. Тэрээр хуримлаад удаагүй байгаа 27-хон настай эхнэр Кристал Харрист Лос-Анжелост таван сая ам.долларын үнэтэй тансаг харш бэлэглэсэн байна.

Хосууд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-нд хуримаа хийснээс хойш дөрвөн сарыг хамт үдээд байгаа юм. “Playboy Enterprises”-ийн эзэн, дэлхийн шоу ертөнцийн нөлөө бүхий эрхмийн эхнэртээ бэлэглэсэн 557.4 метр квадрат талбайтай, чулуугаар “урласан”, хоёр давхар уг харш дотор засал чимэглэлийн хувьд хамгийн төгс шийдэлтэй гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж