Үйлийн үр нимгэрэх учиртай

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Үйлийн үр нимгэрэх учиртай

Д.Гантөгс: Рави Шанкар багштай уулзсанаар хүний үйлийн үр нимгэрэх учиртай


XX
зууны гурван их ухаантны нэг гэгддэг Шри шри Рави Шанкар энэ сарын
22-23-ны өдрүүдэд манай улсад айлчилж, бясалгал хийж, лекц унших гэж
байна. Энэ талаар Шри шри бясалгалын багш Д.Гантөгстэй ярилцлаа.

-Рави
Шанкар багш Монголд ирэх гэж байна. Энэ сарын 22-23-нд зохион байгуулах
арга хэмжээнийхээ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Дээрхийн
гэгээнтэн Шри шри Рави Шанкар багш Монголд дөрөв дэх удаагаа айлчлах
гэж байна. Энэ удаагийн айлчлал урьд урьдынхаас онцлогтой. Манайд
бясалгагчдын тоо олширсон учраас багш маань бясалгалын чанарыг
гүнзгийрүүлж өгөх зорилготой юм. Тиймээс бид Монголд анх удаа Чакра криа
буюу Хүрдэн криа зохион байгуулах гэж байна. Криа гэдэг нь үйл явдал
хийгээд өөрийгөө мэдрэх гэсэн утгатай санскрит үг юм. Чакра гэдэг нь
хүрдэн гэсэн үг.

Хүний биед маш олон энергийн төвүүд байдаг.
Түүгээрээ дамжуулж эрч хүчээ авдаг юм байна. Харин эдгээр төвүүдийн үйл
ажиллагаа хямарвал хүн эрч хүчээ алдаж, ядардаг гэдгийг шинжлэх ухаан
хүлээн зөвшөөрөөд байна. Энэхүү энергийн төвүүдийг шашны, номын хэлэнд
хүрд гэж нэрлэдэг. Хүрд нь хүнийг хийморлог байх уу, хийморлог бус байх
уу гэдгийг илэрхийлж байдаг.

-Энэ хийморийн хүрд биеийн хаана байрладаг юм бэ. Ямар үед эерэг бас эсрэг нөлөө үзүүлдэг гэсэн үг үү?

-Энерги,
эрч хүч ихтэй хийморлог байхад хувь хүн чадварлаг, сайхан амьдардаг.
Гэхдээ хүний бие дэх олон энергийн төвөөс гол долоог нь чухал­чилж
үздэг. Энэ долоон төв хүний бие эрүүл байх, ажил үйлс өөдрөг байх,
нийгмийн харилцаанд орол­цох, буян заяа нь ариу­сах зэргийг
тодорхойл­дог. Олон мянган жилийн өм­нөөс уламжлаг­дан ирсэн янз бүрийн
аргууд бий. Гэхдээ хүрд бидэнд яаж нөлөөлдөг, үүнийг яаж мэдэрч болох,
өөрчилж өөрт ашигтай байлгах та­лаарх мэдлэг муутай. Гэтэл өдөр тутмын
амьдралд хүрдний өөрчлөлт маш их мэдрэгдэж байдаг.

Зарим үед бие
нозоороод, хүндрээд, ядраад байдаг нь хүний хамгийн эхний хүрд болох
ахар сүүлний орчмын үйл ажиллагаа хямарсаны шинж. Энэ хүрд зөв байвал
хүн сэргэлэн цовоо, өөдрөг, эрч хүчтэй байдаг.

Дараагийнх нь
бэлэг эрхтэний ард байрлах хүрд бүтээлч байх эсвэл бэлгийн дур хүсэл
нэмэгдүүлдэг. Энэ хэдий нэг энерги боловч хоёр өөр төрлийн мэдрэмж
мэдрүүлдэг. Бүтээлч байгаа хүнд бэлгийн дур хүсэл төрөхгүй. Харин
бэлгийн дур хүсэлтэй хүнд бүтээлч байх боломжгүй.

Хүйс орчимд
байрладаг гурав дахь хүрд бидэнд өгөөмөр, нинжин сэтгэл, атаа жөтөө,
шунал хорсол гэсэн мэдрэм­жүүдийг мэдрүүлдэг. Хүн ямар нэг зүйлд
харамлах сэтгэл төрвөл гэдэс эв­гүйрхдэг. Энэ нь хүйсэн дэх энерги
өөрчлөгдөж хүрд буруу ажиллаж байгаагийг илрэл. Буян хийх үед ч гэдэс
хямарч болно.

Харин цээжний голд хайр, айдас, хардалт гэсэн
гурван мэдрэмж мэдрүүлдэг дөрөв дэх хүрд бий. Хүн хайрлаж байгаа үедээ
ямар нэг айдас, хардалтгүй байдаг. Хай­рын энерги хүч дутахаар алдах
вий, хуурах вий гэсэн айдас мэдрүүлдэг. Амин энерги дутахаар хайрын
энерги айдас, үзэн ядалтынх болдог.

Гомдол талархал мэдрүүлдэг
тав дахь хүрд хүний хоолойд байдаг. Талархаж, гомдоход хоолой зангирдаг
шүү дээ. Энэ нь хүрд ажиллаж байгаагийн илрэл.

Хоёр хөмсөгний
хооронд ухаарал, уур уцаарын зургаа дахь хүрд бий. Ухаантай хүн
уурладаггүй. Ухаанаа алдсан хүн тэнэг юм шиг уурладаг шүү дээ. Байнга
уурлаад байна гэдэг энэ хүрд нь сөрөг мэдрэмж үзүүлээд байна гэсэн үг.

Долоо
дахь буюу ивээл, өршөөлийн хүрд толгойн оройд байрладаг. Ивээж өршөөх
ганцхан мэдрэмж энд байрладаг. Хүний бүх хүрд эерэг байвал энэ хүрд сайн
ажилладаг.

Энерги өөрчлөгдөж бидэнд тааламжтай юм уу, тааламжгүй
мэдрэмж өгч байдаг. Тиймээс бид энэ мэдрэмжүүдээ хүрдний­хээ тусламжтай
өөрчилж өөртөө ашигтай болгох хэрэгтэй. Тэгэхээр бид энергээ өөрсдөө
удирдах бүрэн боломжтой хэр нь энэ талын мэдлэггүй, мэдээлэлгүйгээс болж
сэтгэл хөдлөлийн золиос болдог. Бидэнд ийм хүрд байдгаа мэдэж,
түүнийгээ зөв өөрчилж чадвал мунхаг амьдралаас сална.

-Өөрт байгаа хүрдээ зөв ажиллуулахад бидэнд ямар мэдлэг чадвар хэрэгтэй юм бол?

-Манай
багш хэлэхдээ “Орчин үед хүмүүс бясалгах урлагийг сонирхдог, мэддэг
боллоо. Тиймээс бид гүн, гүнзгий мэдлэг өгөх, хүлээж авах боломж бүрдсэн
байна” гэсэн юм. Мэдээд зогсохгүй, мэдрүүлэх нь багшийн үүрэг.
Тухайл­бал, хоолойн хүрд чинь буруу ажиллаж байна гээд зөв болгож өгч
байгаагаа багш мэдрүүлдэг. Бясалга­лын суурь мэдлэгтэй хүн багшийн өгч
байгаа зүй­лийг хүлээж авахдаа сайн байдаг. Тиймээс Монголд анх удаа
хийгдэж байгаа Чакра Криа буюу хүрдэн криад урд нь бясалгал хийж байсан,
энэ талаар мэдлэгтэй бүх хүнийг ирж оролцоосой гэж хүсч бай­на. Хувь
хүнд ач тустай, үр нөлөөтэй бясалгал юм. Бид бие өвдсөн үедээ
мэргэж­лийн эмчилд ханддаг шүү дээ. Тэгвэл далд ухамсрын төвшинд
мэргэшсэн багш ирээд сэтгэлд чинь байгаа гэмтлийг засах боломж юм.
Тиймээс энэ боломжийг ашиглаж өөрийгөө өөдрөг сайхан болгохын тулд энэ
мундаг хүний удирдаж байгаа бясалгалд оролцох хэрэгтэй.

-Энэ бясалгалд оролцох хүмүүс хаана хандах вэ. Урд нь бясалгаж байгаагүй хүмүүс хамрагдаж болох уу?

-Бясалгалын
төвүү­дээр тасалбарыг худалдаж байгаа ч сүүлийн өдрүүдэд нь томоохон
худалдааны төвүүдээр худалдана. Ямар ч байсан тавдугаар сарын 20 гэхэд
тасалбараа зарж дуусгах төлөвлөгөө­тэй байна. Багштай уулзах, бясалгал
маань 22-ны 17.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Тэр өдрөө
ямар ч билет борлуулахгүй. 23-ны өдөр СТӨ-нд мэдлэг өгөх лекцийг Монголд
анх удаа уншина. Тасалбар нь хэв­лэгдсэн өдрөө зарагдаад дууссан.
Тиймээс орж чадахгүй хүмүүст зориу­лан ЕТВ орон даяар шууд дамжуулна.
Багшаас асуух, сонирхсон асуултаа бидэнд урьдчилж өгч болно.

Бясалгалын
мэдлэгтэй бол энэ бясалгалыг илүү сайн мэдэрнэ. Гэхдээ анх удаа
сонирхоод очих хүмүүст ч хэрэгтэй. Энэ бясалгалын үйл ажиллагаанд
оролцсон хүн хүрднүүдийн тухай мэдлэгтэй болохоос гадна хүрдээ хэрхэн
зөв удирдаж, өөрчилж эерэг болгох арга замыг сурна. Сул байгаа
хүрднүүдийг зөв болгох хүчтэй чадалтай бясалгал болно. Үүнийг мэдрэх нь
чухал. Зарим хүн өөрийгөө өвдөөд явааг ч мэддэггүй. Гэтэл зөн совин
хүртэл болох болохгүйг хэлж байдаг. Тиймээс мэдрэмж гэдгийг сайн ойлгож,
ухаарах хэрэгтэй. Бидний мэдрээд байгаа зүйлээс чанадад байгаа тэр
зүйлийг ойлгуулахаар багш маань ирж байна.

-Чакра криа гэдэг бясалгалын төрөл манайд хэзээ орж ирсэн юм бэ?

-Чакра
криа гэдэг саяхнаас хийж эхэлсэн шинэ төрлийн бясалгалын техник юм.
Манай багш Рави Шанкар Чакра криаг үндэслэсэн. Үндэслэсэн гэхээр өөрөө
шинээр зохиосон гэсэн үг биш л дээ. Эрт дээр үеэс энэ аргуудыг
хэрэглэсээр ирсэн нууцыг багшаасаа уламжилж аваад өнөөгийн бидэнд
ойлгомжтойгоор тайлбарлаж байгаа юм.

Шри шри бясалгал манайд
бясалгал гэдэг утгаараа анх дэлгэрсэн гэж хэлж болно. Үүний дараа
Випашяна буюу Бур­хан багшийн гэгээр­сэн бясалгал зэрэг олон янзын
аргууд орж ирсэн. Зарим хүмүүс өвөө, эмээ минь хийж ирсэн уламж­лалт
арга гээд өөрөө зохио­гоод бясалгаж байна. Гэх­дээ би гэгээрсэн мастерыг
дагаж олон жил бясалгах­даа тодорхой ёс жаяг, дүрэм журам байдгийг
ойлгосон. Заавал багштай байж бясалгаж, суралцаж, хөгжих ёстой гэсэн
уламжлал байдаг юм. Эрт дээр үеэс багшаас шавьд энэ мэдлэг уламжлагддаг,
багштай хүн энэ нууцыг өвлөж авч үлддэг байж.

Бясалгал
сэтгэлийг, иог биеийг ариусгадаг холбоотой зүйл. Хүн хоёр хөлөн дээрээ
гишгиж байж тогтвортой байдаг шиг бясалгал иогийг зэрэг хийх нь эрүүл
саруул, эрч хүч дүүрэн байхын эхлэл.

-Бусад бясалгалаас ямар онцлогтой юм бол. Энэ бясалгалыг хийснээр хүн ямар эерэг зүйлийг мэдрэх вэ?

-Манай
бясалгалын гол онцлог гэвэл энэ бясалгалыг үндэслэгч мастер нь амьд
байгаа юм. Энэ бол маш том давуу тал юм. Хувь шавь өөрөө хийж чадахгүй,
багш далд ухамсарт нөлөөлж чаддаг нандин холбоо бясалгалд байдаг. Энэ
нандин холбоо мастер маань амьд байгаа Шри шри бясалгалд илүү. Аль ч
бясалгал зөв. Бүх л бясалгал хүнийг гэгээрүүлэх, ухааруулах зорилготой
боловч техник нь өөр байдаг. Монголд Далай багш, манай багш хоёр л
ээлжилж айлчилж байна. Тэдний үгийг сонсч, гэгээрч чадах нь чухал.
Тиймээс өөр багштай, өөр бясалгал хийдэг гээд энэ лекцийг, манай багшийг
тоохгүй байж болохгүй.

Өөрөө энэ замыг туулж гэтлээд хэтийдсэн
мастер гэгээнтэнтэй уулз­са­наар хүний үйлийн үр хүртэл нимгэрэх
учиртай. Хүн өөрийн үйлийн үрээ өөрөө үүрч бардаг бол заримыг нь
чадалтай багшийн тусламжтайгаар давж туулдаг. Тиймээс чадалтай сайн
багштай байх чухал. Энэ бол их ховор боломж юм.

Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: www.POLIT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж