Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Мэнгээр мэрэглэх нь

Мэргэ төлөгний нэг сонирхолтой төрөл нь мэнгээр мэргэлэх. Мэнгэ олон байх тусам  төлөөлж байгаа шинж тэмдэг тод томруун болдог гэнэ. Дугуй хэлбэртэй мэнгэ сайхан сэтгэлийн илэрхийлэл гэнэ. Гонзгойтор бол амжилт, өнцөгтөй бол сайн  муугийн хольцыг үзүүлнэ. Мэнгэний өнгө тод байх тусам шинж тэмдэг улам хүчтэй болдог гэж зурхайчид өгүүлж байна.
Мэнгэ болон төрөлхийн толбыш XV зуунд чөтгөрийн тэмдэг гэж үзэж, содон мэнгэтэй эмэгтэйчүүдийг түүдэг дээр шатаагдах магадлал өндөртөй байлаа. Харин XVIII зуунд Венера бурхны нүүр мэнгэтэй байсан гэх яриа газар авсан байв. Хайрын бурхан тэмдгээ өгөөгүй эмэгтэйчүүд нүүрэндээ хиймэл мэнгэ их тавьдаг байжээ.
Эмэгтэйчүүдийн мэнгэ
Хөмсөг дээр: Баруун хөмсөгөндөө мэнгэтэй бол залуудаа гэрлэж аз жаргалтай байна. Зүүн хөмсөгний мэнгэ эсрэгээр хэлдэг ажээ.
Нүд хавийн: Тайван амгалан, илүү дутуу зангүйг өгүүлнэ.
Хацар дээр: Баруун хацрын мэнгэ хайрын их догдлолыг илэрхийлдэг бол зүүн хацрын мэнгэ нь амжилт олтлоо ихээхэн саад туулна гэж хэлж байгаа ажээ.
Хамар дээр: Та юу ч хийсэн тамжилт баталгаатай.
Уруул дээр: Хөгжөөнтөй эмэгтэй. Та мэдрэмж сайтай, тансаглалд дуртай бас өөртөө илүү хариуцлага үүрэхийг хүсдэггүй. Дээд уруулдаа мэнгэтй бол та үргэлж олны анхаарлын төвд байхыг хичээдэг. Уруулын дорх мэнгэ нь та хайрандаа сэтгэлийн хөөрлөөр ханддагийг илэрхийлнэ.
Хөхөн дээр: Хэрэв баруун хэсэгтээ мэнгэтэй бол та тал тал тийшээ үсчдэг хүн аж. Таны амьдрал нэг дээшилж, нэг уруудаж байдаг. Зүүн хэсэгт нь мэнгэ байвал та өглөгч, бага зэргийн хөнгөмсөг зантай эмэгтэй гэдгийг өгүүлнэ.
Бүсэлхий дээр: Та олон хүүхэдтэй болох ба мэнгэ нь хэдий чинээ том байна төдий чинээ олон үр хүүхдийн эх болно.
Мөрөн дээр: Таныг амжилт дагалдана. Харин зүүн мөрний мэнгэ нь санхүүгийн хомсдолтойг хэлдэг гэнэ.
Гарын сарвуун дээр: Сонирхолтой карьертай, аз жаргал, амжилтыг дагуулдаг.
Өсгий дээр: Бие даасан, хөдөлмөрч, эрч хүчтэйн илэрхийлэл нь болдог гэнэ.
Эрэгтэйчүүдийн мэнгэ
Духан дээр: Баруун хэсгийн мэнгэ нь амжилт, алдар нэр, аз жаргалынх, дунд нь байгаа мэнгэ азтай дурлалын шинжийг илэрхийлдэг ажээ.
Чихэн дээр: Танд сэтгэлийн хямрал алга болой.
Хүзүүн дээр: Хүзүүн талд мэнгэ байрласан бол хүндхэн амьдралыг туулна. Хэрэв мэнгэ нь урд байгаа бол толгой эргэм карьертай байх магадлалтай.
Эрүүн дээр: Таныг орчин тойрон чинь хүндэлдэг.
Эрүүний мэнгэ: зүүн талдаа бол та тавьтаргүй, замбраагүй амьдралтай эсвэл эрүүл мэнд муухан нэгэн ажээ.
Мөрөн дээр: Танд хүнд боловч та шантралгүй хөдөлмөрлөж байдаг.
Хавирга дээр: Баруун талын тийм мэнгэ  хулчгарыг өгүүлнэ. Зүүн талынх нь бол өөртөө итгэлгүй гэхдээ тоглоом, шоглоомоор түүнийгээ нөхөж чадна.
Нуруун дээр: Та нээлттэй, шударга хүн. Харин үглэх гээд байдаг талтай.
Хөлөн дээр: шийдмэг бусыг харуулна.
Өгзөг дээр: Залхуу бөгөөд гол төлөв буулт хийж байдаг.
Нуудгай дээр: шулуун шударга, нээлттэй, хөгжилтөй хүн. Та сайхан ааш араншинтай, тансаглалд дуртай, хүмүүжил сайтай хүн байх.
Умдаг дээр: баруун хэсэгт нь мэнгэ байгаа бол баян чинээлэг амьдарна. Гэхдээ өвчин дагалдах аюултай. Харин зүүн хэсгийн мэнгэ эсрэг шинжийг агуулдаг.
Өсгий дээр:  Таны хоёр өсгийд мэнгэ байвал таны аялалд дуртайг хэлж байна. Зөвхөн баруун өсгийн мэнгэ таны хорвоог үзэх хүслэн биелэхгүйг хэлж байна. Зүүн өсгийн мэнгээр бол та хөгжөөнтөй хурц үг хэллэгтэй, мөрөөдөмтгий хүн ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж